Үйл явдал1 мин унших
Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовскатай уулзлаа

Өнөөдөр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовскатай уулзаж, Монгол Улс болон НҮБХХ-ийн хамтын ажиллагааны эхлэл, түүхэн мөчүүдийг өгүүлсэн гэрэл дурсгалын зургийн альбомыг гардуулан өглөө.
1976 онд НҮБХХ-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрыг байгуулах үйл хэрэгт миний аав Д.Салдан гар бие оролцож, Монгол улс UNDP-тэй хамтын ажиллагааныхаа суурийг тавьж байсан үеийн үнэт түүхэн баримтууд энэхүү альбомд орсноороо өмнө зөвхөн хувийн архивт хадгалагдаж байсан фото зургууд,тайлбаруудыг 50 жилийн түүхээ тэмдэглэж байгаа байгуулага ашиглаж болох ач холбогдолтой гэж үзэж байна.
Түүнчлэн 1976 онд аавын минь гарын үсэг зурж буй тэр түүхэн агшны гэрэл зураг Матилдагийн өрөөнд хүндтэйгээр өлгөөтэй байхыг харах үнэхээр бахархалтай, сэтгэл хөдөлгөм мөч байлаа. Мөн миний эгч Салдангийн Энхтуяа НҮБ -д 40 гаруй жил тасралтгүй ажилласан юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
