Үйл явдал1 мин унших
365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аянд нэгдэж байна

Хүүхэд бүр айдасгүй, дарамтгүй, аюулгүй орчинд өсөж хөгжих эрхтэй. Үе тэнгийн дээрэлхэлт, цахим дарамт, хүчирхийлэл нь зөвхөн нэг хүүхдийн бус, бид бүгдийн анхаарах нийгмийн асуудал болсон энэ үед “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” аянд нэгдэж байна.
Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, аюулгүй байдал нь зөвхөн сургууль, төрийн байгууллагын үүрэг биш, эцэг эх, багш, найз нөхөд, нийгмийн гишүүн бүрийн оролцоо, үлгэрлэлээс эхэлдэг. Бидний өнөөдрийн зөв хандлага, зөв үг, зөв үйлдэл хүүхдүүдийн маргаашийн итгэлтэй, эрүүл, бүтэн ирээдүйг бүтээнэ.
Мөн энэ асуудлыг бодлогын түвшинд анхаарч, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг эрх зүйн орчин, урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлснийг хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах чухал алхам болно гэж бодож байна.
ИЛҮҮ ОЙЛГОДОГ, ИЛҮҮ СОНСДОГ, ИЛҮҮ ХҮНЛЭГ НИЙГМИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

