Үйл явдал1 мин унших
Ж.Батжаргал: Хууль хоорондын нийцлийг хангахгүй бол эдийн засаг, нийгэмд өгөөж өгөх том төслүүдийн хэрэгжилт удаашрах эрсдэлтэй

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал өдрийн сонинд өгсөн ярилцлагын хэсгээс хүргэж байна.
Тэрбээр, “...Эдийн засгийн өсөлтийг хангах хамгийн чухал гарц бол баялаг бүтээгчдийг дэмжих. Тиймээс Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Татварын багц хууль зэрэг эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлийн хуулийн төслүүдийг өргөн бариад дахин хэлэлцүүлэхээр оруулж ирээд байна. Засгийн газраас өгсөн урьдчилсан тооцооллоор эдгээр өөрчлөлтийн хүрээнд 1.2 их наяд төгрөгийн татварын ачааллыг хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд бууруулах боломж бүрдэх юм. Мөн НӨАТ-ын суурийг өөрчилж, 400 сая төгрөгийн босго тогтоох, татварын хялбаршуулалт хийх асуудал яригдаж байна. Ингэснээр эдийн засагт тодорхой хэмжээний идэвхжил бий болно гэж харж байгаа...” гэв.



Эх сурвалж:
Өдрийн сонин


