Байр суурь2 мин унших

Ц.Мөнхтуяа: Тэтгэврийн доод хэмжээг 1,5 сая болго гэж ахмадууд бүтэн жил гаруй жагсаж байна. Үүн дээр манай ЗГ ямар бодлого барьж ажиллах вэ?

УИХ-ын чуулганы /2026.05.08/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа асуулт асуулаа.

Их хурлын гишүүд бид сонгуульд орохдоо ямар сайхан амлалтыг ард түмэндээ өгч энд орж ирдэг билээ. Тэгээд орж ирсэн хойноо нөгөө гоё ярьсан амлалтууд бүүр байхгүй. Дандаа болохгүй, бүтэхгүй, байхгүй гэдэг үгнүүдийг энэ танхимд маш их сонсдог. Үнэхээр ард иргэдийн нүүрийг харахаас бараг ичиж байна 28 онд одоо бид нар юу ярьж очих вэ? 2026 оны нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээ 33 их наяд 479 тэрбум байсан байна. 2027 онд 36 их наяд 493 тэрбум болоод үндсэндээ 3 их наяд гаруй төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ 3 их наяд төгрөгийн нэмэгдсэн  мөнгийг яг юунд зарцуулахаар төлөвлөж байгаа вэ гэдгийг Учрал сайдаас асууя.

Хоёр, Төсвийн зарлага 2026 оноос 3 их наядаар нэмэгдэж байгаагийн яг хэдийг улс эх орны тэргүүлэх салбар боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах вэ? 3 дугаарт энэ хүн бүрийн амьдралтай холбоотой нэг асуудал байна. Өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнийн өсөлт замбараагүй болж байна .

Ц.Мөнхтуяа: Тэтгэврийн доод хэмжээг 1,5 сая болго гэж ахмадууд бүтэн жил гаруй жагсаж байна. Үүн дээр манай ЗГ ямар бодлого барьж ажиллах вэ?

Махны үнэ гэхэд л 30 мянга 40 мянга бараг болчихсон. 2027 онд  инфляц 7% байхаар тооцож байгаа гэсэн ийм мэдээг уншсан. Үүнийг дагаад өндөр настны тэтгэврийг нэмнэ, долоохон хувиар л нэмэх байх . Гэтэл нөгөө бүрэн тэтгэврийн доод хэмжээг 1,5 сая болго  гээд ахмадууд бүтэн жил гаруй жагсаж байна. Үүн дээр манай ЗГ ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?  Боловсролын ерөнхий хуулийн төсоийг өргөн бариад нэг жил болж байна.Тэгээд үүнийг хэлэлцэх эсэхийг нь шийдэхгүй жил тойрлоо. Багш нар асуугаад байна. Үүн дээр  С.Бямбацогт дарга  хариу өгөөрэй. Би бол одоо 3 даргын нүүр үзлээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016