Үйл явдал1 мин унших
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Оюунбаатар болон холбогдох албаныхантай уулзлаа

Өнөөдөр (2026.05.08) Берлин хотноо Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайдын яаманд зочилж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Оюунбаатар болон холбогдох албаныхантай уулзаж, хоёр улсын тээвэр логистик, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы хоорондын тээврийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, олон улсын тээврийн коридор, логистикийн чиглэлээр хамтран ажиллах боломж, мөн салбарын харилцаа, уялдаа холбоог өргөжүүлэх тухай хэлэлцэв.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

