2 мин унших

Монгол улс ус цэвэршүүлэх технологийн шинэ шатанд гаргаж байна

Монгол улс ус цэвэршүүлэх технологийн шинэ шатанд гаргаж байна

Мянганы сорилтын сангийн Хаягдал Ус Дахин Боловсруулах Үйлдвэр (ХУДБҮ)-ийн үйл ажидлагаатай танилцав. Орчин үеийн аливаа хот суурин газар (ялангуяа хүн их төвлөрсөн) ус цэвэршүүлэх зохистой байгууламжгүйгээр оршино, хөгжинө, тэлнэ гэж байхгүй. Саарал ус гаргаж ДЦС(хэрэглэгчид)-д нийлүүлэх энэ төсөл/үйлдвэр бол Монгол улсыг ус цэвэршүүлэх технологийн шинэ шатанд гаргаж байгаа юм. Энэ бүрэн утгаараа гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэр юм. Гэхдээ хөрөнгө оруулалт нь буцалтгүй тусламж!

Зүгээр л монголчууд бидэнд туслах гэсэн сэтгэлийн бэлэг! Тэгээд тэр бэлэг нь Улаанбаатар хотын ирээдүйн тэлэлтэд зайлшгүй шаардлагатай баталгаа болсон дэд бүтэц. Мянганы сорилтын сангийн хоёр гэрээг Монголд оруулж ирэхийг анх санаачилалцаад явсан (тухайн үедээ залуу) багийн нэг гишүүний хувьд өнөөдөр санаачилга зүтгэл маань зам, үйлдвэр зэрэг иргэдэд он удаан жил хүртээлтэй байх бүтээн байгуулалтууд болоод явж байгааг харахад маш таатай байна. Энэ үйлдвэрийг барих үндсэн хоёр гэрээ баримтын нэгийг (эцэслэн баталгаажуулах нөгөө тунхагийг нь Ерөнхий сайд зурсан) нь зураад явж байсан үе саяхан л мэт. Түүнийг зурсан түүх нь ч дипломат харилцааны түүхэнд бас өвөрмөцөөр бичигдэх онцлогтой болж байв.

Бас үйлдвэртэй танилцаад явж байхад түүнд нийлүүлэх усыг тодорхой стандартад нийцэх түвшинд хүртэл анхан шатны цэвэршүүлэлтийг хийсэн байх ёстой бөгөөд тэр цэвэршүүлэлтийг төв цэвэрлэх байгууламж хийж нийлүүлэх технологийн шийдэлтэй юм. Харин төв цэвэршүүлэх байгууламжийн шинэ төслийг БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай тохирч, эхлүүлэх ёслолыг хийж байсныг танилцуулга хийж байсан мэргэжлийн эксперт надад сануулав.

Энэ төслийг цааш нь аваад явахад бэлтгэгдсэн боловсон хүчнүүдийг нь сонгууль энэ тэр гээд ийш тийш аваад явчдаггүй байхад анхаарах шаардлагатайн гадна хууль эрх зүйн орчинг нь боловсронгүй болгох хэрэгцээ байгаа тухай нилээт нухацтай ярилцацгаав.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024
  4. 2019
  5. 2018

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2010