Үйл явдал1 мин унших
"Монголын төмөр зам” ТӨХК МЭДЭГДЭЛ гаргалаа

Сүүлийн өдрүүдэд нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд "Монголын төмөр зам” ТӨХК болон тус компанийн удирдах албан тушаалтантай холбоотойгоор олон нийтийг төөрөгдүүлэхүйц, үндэслэлгүй, илт гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл тараагдаж байгаатай холбогдуулан дараах албан ёсны мэдэгдлийг гаргаж байна.
Компанийн үйл ажиллагаатай холбоотой худал мэдээлэл тарааж буй үйлдэл нь "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдах, шинээр хэрэгжиж буй төмөр замын бүтээн байгуулалтын төсөл, төмөр замын тээврийн хэвийн ажиллагааг алдагдуулахад нөлөөлөх зорилготой гэж үзэж байна.
Тус компани холбогдох хууль тогтоомжийн дагуу аливаа үйл ажиллагааг зохион байгуулан ажилладаг болно.
Цаашид цахим орчинд худал мэдээлэл тараасан үйлдэлтэй холбогдуулан нийт төмөр замчдын ажил хэргийн нэр хүндийг хамгаалах зорилгоор хууль хяналтын байгууллагад хандаж байгаа болно.
Иймд мэдээллийн эх сурвалжаа нягтлан шалгаж, мэргэжлийн ёс зүйг чанд сахин, олон нийтэд үнэн зөв, бодит мэдээлэл түгээхийг хүсье.
"МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК 2026.05.12
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

