Үйл явдал1 мин унших

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уузлаа

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уузлаа

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жахан Шамсиев болон албаны төлөөлөлтэй уулзаж, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьсан “Нийтийн өмчийн тухай хууль”-ийн төсөл болон “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хууль”-ийн төслүүдийн явц, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтад ажлын хэсгийн дэд ахлагч Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, О.Номинчимэг нарын хамт оролцож, хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах хүрээнд хуулиудын уялдаа, нийцлийг хангах, чиглэлээр ажиллаж буйгаа илэрхийлж энэ хүрээнд олон улсын сайн туршлага, аргачлалд тулгуурласан мэргэжлийн болон техникийн дэмжлэгийг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс компанийн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх чиглэлээр баримталж ирсэн бодлогын хүрээнд олон улсын зөвлөхүүдийн оролцоог хангах, техникийн дэмжлэг үзүүлэх, туршилтын төслийн хүрээнд төрийн өмчит компанийн оношлогоо хийх боломжтойгоо илэрхийллээ.

Талууд хуулийн төслүүдийн боловсруулалт, цаашдын хэрэгжилтийг олон улсын сайн туршлагад нийцүүлэх, бодит үр дүн бүхий хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар санал нэгдэв.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уузлаа

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009