#Коммент2 мин унших

“Монголын төмөр зам” ТӨХК компани Дэд бүтцийн санхүүжилтэд ШИНЭ ЖИШИГ тогтоолоо

“Монголын төмөр зам” ТӨХК компани Дэд бүтцийн санхүүжилтэд ШИНЭ ЖИШИГ тогтоолоо

“Монголын төмөр зам” ТӨХК нь стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын төслөө санхүүжүүлэх зорилгоор нийт 300 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “MTZ бонд”-ыг дотоодын хөрөнгийн зах зээлээс амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

Энэхүү бонд нь Монгол Улсын түүхэнд төрийн өмчит компани анх удаа өөрийн хөрөнгөөр баталгаажуулан гаргасан санхүүгийн хэрэгсэл болж байгаагаараа онцлог юм.

Бондыг жилийн 17 хувийн хүүтэйгээр хөрөнгө оруулагчдад санал болгож, арилжааг "Тэнгэр Капитал" үнэт цаасны компанитай хамтран зохион байгуулав.

Бондын арилжаа амжилттай болсонтой холбогдуулан "Тэнгэр Капитал" ҮЦК-ийн удирдлагууд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нартай уулзаж, хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.

“Монголын төмөр зам” ТӨХК компани Дэд бүтцийн санхүүжилтэд ШИНЭ ЖИШИГ тогтоолоо

Тус санхүүжилтийг Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд зарцуулах бөгөөд цаашид олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас бага хүүтэй, урт хугацааны хөрөнгө оруулалт татах замаар уг бондыг хугацаанаас нь өмнө буцаан худалдан авч, санхүүгийн зардлыг оновчлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Түүнчлэн энэхүү санхүүжилтийн арга хэрэгсэл нь Төрийн өмчит компаниудын хувьд шинэ жишиг. Мөн улсын төсөвт дарамт үзүүлэхгүй төсөл хөтөлбөрийг бизнесийн зарчмаар санхүүжүүлэх, олон улсын банк санхүүгийн шаардлага жишигт нийцсэн санхүү болон үйл ажиллагааны үр дүн тайлагнадаг анхны Төрийн өмчит компани болсноороо онцлог.

Энэхүү үйл явдал нь дотоодын хөрөнгийн зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх, томоохон дэд бүтцийн төслүүдийг зах зээлийн зарчмаар санхүүжүүлэх шинэ гарцыг нээж өгсөн ач холбогдолтой алхам боллоо.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Төмөр замХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009