Байр суурь1 мин унших

Л.Энхнасан: Тендер нь хүчингүй болсон төслүүдийн санхүүжилтийг дахиж хуваарилах эрх зүйн гаргалгаа бий юу?

УИХ-ын чуулганы /2026.05.14/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энхнасан дараах асуултыг тавилаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх Зараг зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг дэмжиж байгаа. Сангийн яамнаас авсан мэдээллээр өнөөдрийн байдлаар тендерийн шатад нийт 605 тэрбум төгрөгийн өртөгтэй 114 худалдан авалт, тендер нь огт зарлагдаагүй 40 тэрбум төгрөгийн өртөгтэй 18 худалдан авалт байна гэсэн мэдээлэл авсан.

Тэгэхээр тендерийн материал, техникийн тодорхойлолт, магадлал бүрэн бэлэн болоогүй төслүүдийг улсын төсөвт суулгахдаа ямар шалгуураар, яаж эрэмбэлдэг вэ? Сангийн яамнаас асуумаар байна. Худалдан авах ажиллагаа эхлээгүй, эсвэл тендер нь хүчингүй болсон төслүүдийн санхүүжилтийг дахиж хуваарилах эрх зүйн ямар нэгэн тогтоол, журам байдаг уу? Энэ асуудал дээр Сангийн яам хэрхэн ажиллах вэ?

Түүний асуултад Сангийн яамны төлөөлөл мэдээлэл өглөө.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009