#Тойрог1 мин унших
Төв аймгийн Баянчандмань сумын УБ, Дархан чиглэлийн олон улсын авто зам дээр гүүрэн зам барих төслийн талаар ярилцлаа

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, Зам тээврийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа нартай уулзаж Төв аймгийн Баянчандмань сумын Улаанбаатар, Дархан чиглэлийн олон улсын авто зам дээр гүүрэн зам барих төслийн талаар ярилцлаа.
Тус зам нь хөдөлгөөний эрчим ихтэй. Сумын Чандмань 1-р багийн хүүхдүүд багачууд цэцэрлэг, сургуульдаа явах, соёлын үйлчилгээ авахдаа заавал зам гардаг, Чандмань 2-р багийн иргэд төрийн үйлчилгээ авах, эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа заавал замаар хөндлөн гардаг. Олон улсын шинжтэй энэ зам дээр тээврийн хэрэгслийн осол их гардаг байна.

