Үйл явдал1 мин унших

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн аваргаар “Хасын Хүлэгүүд" 10 дахь удаагаа тодорлоо

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн аваргаар “Хасын Хүлэгүүд" 10 дахь удаагаа тодорлоо

Үндэсний дээд лигт сүүлийн гурван жил дараалан аваргалж, 2025-2026 оны тэмцээнд мөн цом өргөн, 10 дахь удаагаа түрүүлсэн багийн нийт хамт олныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзсан юм.

Тэрбээр, хүүхэд, залууст сагсан бөмбөгийн спортоор хичээллэх, багийн ажиллагаа, амжилт, сахилга бат, спортын үнэ цэнийг сурталчлан таниулахад баг тамирчдын үлгэр дуурайл онцгой хувь нэмэр оруулж байгаа билээ.

“Хасын хүлэгүүд” баг:

2025-2026 онд Азийн хамгийн том лиг болох EASL буюу Зүүн Азийн Супер Лигт тоглосон анхны баг,

2025 онд Азийн аваргуудын лигийн /BCL Asia-East/ зүүн Азийн аварга,

2025 онд Азийн аваргуудын лигийн /BCL Asia/ хүрэл медаль хүртсэн.

Багаас Улсын шигшээ багийн 20 гаруй тамирчин, 1 Гавъяат тамирчин, Олон улсын хэмжээний хэд хэдэн мастер төрөн гарсан бөгөөд Лигийн 10 удаагийн аварга, 10 удаагийн дэд аварга болон хүрэл медалийн эзэн болж, 22 жилийн турш медалийн буухиагаа үргэлжлүүлж байна.

“Хасын хүлэгүүд” багийн менежментийг “Гүнд Инвестмент” холдингийн хөрөнгө оруулалттай “Хүлэгүүд спорт менежмент” компани хариуцдаг. Мөн Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багаас гадна “Хүлэгүүд” академиар дамжуулан залуу үеэ бэлддэг юм.

Спортыг хөгжүүлэхХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2023

Дата архиваас

  1. 2018
  2. 2014
  3. 2012
  4. 2009