Үйл явдал1 мин унших

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин-ийг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин-ийг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин-ийг хүлээн авч уулзлаа.

Сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин-ий 2022 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал тус улсын Гадаад хэргийн сайдын түвшинд 2014 оноос хойш буюу 8 жилийн дараа хэрэгжсэн айлчлал гэдгээрээ онцлог байсан бөгөөд хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд бодит түлхэц болсныг онцлов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин-ийг хүлээн авч уулзлаа

Мөн айлчлалын хүрээнд тохирсон ажлууд түүний дотор “Газрын ховор металлын хамтарсан төв” өнгөрсөн оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, хоёр улсын ГХЯ-ны залуу дипломат ажилтнуудын солилцооны “Залуу манлайлагч” хөтөлбөр 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэлээ.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин өдгөө Азийн шилдэг их сургуулиудын нэг болох БНСУ-ын “Шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт хүрээлэн (KAIST)”-д Зочин профессороор ажилладаг бөгөөд Монгол Улсад ажиллах хугацаандаа ГХЯ-ны дипломатуудад “Хиймэл оюуны эрин үе дэх Монгол-Солонгосын шинжлэх ухааны дипломат харилцааны ирээдүй” сэдвээр лекц уншина.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023