Байр суурь1 мин унших
Д.Энхтүвшин: Хууль санаачлагч нь АЖЛЫН ХЭСЭГТ орсноороо түүний бие даасан байдлыг алдагдуулж, агуулгыг дордуулна
УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин дараах байр суурийг илэрхийллээ.
Хуулийн 8-р зүйл нь Гишүүний бүрэн эрхийн тухай заалт. Бүрэн эрх, ёс зүй, хариуцлага хүлээлгэх, шийдвэрлэх журам гээд 10 зүйлийг нэг дор чихчихжээ. Уншихад ойлгомжгүй байдалтай байна. Хуулийн төсөлд байгаа асуудал нь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт хууль санаачилсан болон хамтран санаачилсан төлөөллийг оролцуулахаар заажээ. Энэ нь одоогийн агуулгыг дордуулж байна. Хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг бие даасан байдлыг алдагдуулжээ.
Техник талаасаа 8-р зүйлд оруулсан заалтууд хэр оновчтой вэ?
Гишүүн чуулганы дотор болон гадна бусдыг доромжлон гүтгэсэн бол иргэниймаргааны шүүхэд хандаж болно гэсэн заалтыг тодруулаач. Яагаад зөвхөн иргэний маргааны шүүх гэж?
УИХ-ын дэргэдэх Хүрээлэн байгуулах асуудал нь одоо байгаа хүрээлэнг хэлж байна уу, шинээр байгуулах уу?
Ирц, саналаа өгөх байдлыг үндэслэн хариуцлага хүлээлгэх асуудал буюу 8.7.2а-д 30 хүртэлх хоногоор хуралдаанд оролцох, үг хэлэх эрхийг хасна гэж тусгажээ. Энэ нь ҮХ-ийн заалттай зөрчилдөх шинжтэй байна.
Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Гишүүдийн хэлж буй үг иргэд, сонгогчдын үндсэн эрхийг хэрэгжүүлж буй хэлбэр. Тов, дараалал тогтоохдоо зэрэгцсэн олон хурал зарлах асуудал ирцэд нөлөөлдөг шүү.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


