Байр суурь2 мин унших
Д.Рэгдэл: Төвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх үед зарчмын зөрүүтэй санал гаргахдаа Дэгийн хуулийн 71.5 заалтыг ашиглаж болох уу?
УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ.
Нэг. Олон чухал нэмэлт өөрчлөлтийн санал орж иржээ. Санал хураахыг биечлэн өгөх нь оновчтой шийдэл. Танхимд байхгүй гишүүдийг ирцээс хасчихаар, санал хураах ирц бүрдэхгүй бол яах вэ?
Хоёр. Хүндэтгэн үзэх 4 шалтгаанаас бусад тохиолдолд ирэхгүй бол тасалсанд тооцох санкцууд явах юм байна. Зарчмын хувьд хариуцлагажуулах гэж буй санааг ойлгож байгаа ч хүндэтгэн үзэх шалтгааны нэг болох өвчтэй/эмийн чөлөөтэй/-г яаж тогтоох юм? Эмнэлэг очих бүртээ бичиг авчирч УИХ-ын даргадаа өгөөд байх уу? Үүнээс үүдэлтэй жижиг маргаан үүсэх юм биш биздээ?
Гурав. Төсөв хэлэлцэх үед зарчмын зөрөөтэй саналаар төслийг орвонгоор нь эргүүлчихдэг. Үүнийг далайн дээрэмчний зарчмаар явж байна гэж ярьдаг. Хаана ямар мөнгө харагдана тэр болгоноос тасдаж авдаг, хөрөнгө оруулалтын зардлыг урсгал руу, урсгал зардлыг зураг төсөвгүй хөрөнгө оруулалт руу оруулах гэдэг. Үүнийг 71.5-аар цэгцэлж өгч байна гэж харж байна. Бүсийн хөрөнгө оруулалт гэж юуг хэлээд байна вэ?
Дөрөв. Тухайн салбарын эрхлэх асуудлын хүрээнд хамруулах зардалд өөрчлөлт оруулна гэжээ. өсөв дээр салбарын зардал гэсэн зүйл байдаггүй санагдаж байна. Үүнийг мөн тодруулъя.
Төвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх үед зарчмын зөрүүтэй санал гаргахдаа 71.5 заалтыг ашиглаж болох уу?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

