Байр суурь2 мин унших

Э.Батшугар: Монгол Улсын иргэдийг уламжлалт анагаах ухаанд суурилсан урьдчилан сэргийлэх, эдгээх, эмчлэх арга руу орно

УИХ-ын чуулганы /2026.05.22/-ны нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Д.Ганмаа гишүүний асуултад хариуллаа.

Шалтгааныг нь эхлээд харъя л даа. Ямар шалтгаан байна аа гэвэл нэгдүгээрт, зүрх судасны өвчин, аваар осол, архины хордлого, хавдар гэх мэт. Манай эрчүүдэд амьдралын зөв хэвшил хэрэгтэй гэхээсээ илүү өрхийн эмнэлгүүд болон анхан шатны эмнэлгүүдийнхээ тогтолцоог нь сайжруулах хэрэгтэй байна. Өрх аймаг орон нутаг эрчүүдээ хянадаг болъё оо. Зүрх судасны өвчин нь хүндрэхээсээ өмнө, даралт нь ихсээд харвахаасаа өмнө урьдчилан сэргийлэх хүрээнд ЭМД-ын сангаас  эрсдэлтэй бүлгийн эрэгтэй хүмүүст санхүүжилтийг нь 111%-аар нэмэгдүүлчихсэн.

Нэг ёсондоо санхүүгийн хөшүүргийг нь тавьж өгч байгаа юм. Өрхийн эмч эрэгтэй хүнийг үзлэгт оруулбал илүү санхүүжилтийг тухайн эмнэлэг авна. Ингэснээр тухайн эрэгтэй хүн нь сахар, даралт, зүрх судасны өвчтэй эсэхээ эхлээд өөрөө мэдэх боломжтой. Дараа нь тогтмол эмээ уух уу, аль эсвэл жингээ хасах уу, амьдралын зөв хэв маягт орох уу гэдэг нь тодорхой болж байгаа юм.

Э.Батшугар: Монгол Улсын иргэдийг уламжлалт анагаах ухаанд суурилсан урьдчилан сэргийлэх, эдгээх, эмчлэх арга руу орно

Яг үнэндээ өвчнөө мэдэхгүй явж байгаад л нас барчхаж байгаа тохиолдол маш өндөр байна. Уламжлалт анагаах ухааны 345 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Уламжлал анагаах ухааны нэгдсэн төв гэж байгуулагдаж байгаа. Энэ хүрээнд Уламжлалтын Шинжлэх ухааны төв судалгааны төвөө нэгтгээд, эмнэлгээ нэгтгээд уламжлалт анагаах ухаанаа орчин үеийн анагаах ухаантай интеграцид оруулж Монгол Улсын иргэнийг уламжлалт анагаах ухаанд суурилсан урьдчилан сэргийлэх, эдгээх, эмчлэх арга руу орно.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009