Байр суурь1 мин унших
З.Мэндсайхан: Жижиг, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН-үүд 1.0 хувийн татвар төлдөг байсан босгыг 2.5 тэрбум төгрөг болгоно
УИХ-ын чуулганы /2026.05.22/-ны нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан гишүүний асуултад хариуллаа:
Шатлалыг бий болгосноороо 6-аас доош тэрбумын ашигтай байвал 10, дээш байх юм 25%-ийн босготой байсан. Энэ нь ААН-үүдэд хэтэрхий огцом нэмэлт байна гэдэг асуудлууд үүссэн. Энэ хүрээнд нь дунд нь шатлал үүсгээд 6 хүртэл 10, 6-10 тэрбумын хооронд 15 гэдэг ийм дундын шатлалыг оруулж ирж байгаа. Ингээд 10 тэрбумаас дээш бол 25 болгоод явахаар... Босгыг нэмснээр том ААН-үүдийн татварын ачаалал 0,3-0,5%-аар буурч байгаа. 13 хувьд хүрэхээр байна. Жижиг, дунд ААН-үүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор, 90%-ийн татварын буцаалт эдлэх буюу татварын нэг хувийн ачааллын босго 1,5 байсан. 1,5 тэрбум төгрөгийн борлуулалттай байгаад орлогоосоо зарлагаа хасаад татвараа төлөх нь 1 хувь байсан. Тэгвэл энэ босгыг 2,5 тэрбум болгож өсгөж өгч байгаа. Энэ нь ААН-үүдэд хялбаршуулсан байдлаар явахад татварын суурь баазыг нэмэгдүүлэх, татварын хөнгөлөлтийн хэмжээг ААН-д нэмэгдүүлэх зорилгоор оруулж ирсэн татвар байгаа.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

