Үйл явдал1 мин унших

Уулзалт боллоо

Уулзалт боллоо

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастел, Хангамж хариуцсан мэргэжилтэн Б.Баттөмөр нарыг өнөөдөр /2026.05.22/ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд НҮБ-ын Хүүхдийн сан болон Зам, тээврийн яам хоорондын хамтын ажиллагаа, цаашдын тэргүүлэх чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд салбарын сайд Б.Дэлгэрсайхан “Монгол Улсад зам тээврийн осол нийгмийн анхаарал татсан тулгамдсан асуудал хэвээр байна. Сүүлийн таван жилийн хугацаанд 127 мянга гаруй осол бүртгэгдэж, 2700 гаруй хүн амь насаа алдан, 15 мянга гаруй хүн гэмтсэн байна. Үүнээс хамгийн эмзэг асуудал нь хүүхдийн аюулгүй байдал юм. Сүүлийн таван жилд зам тээврийн ослын улмаас 312 хүүхэд амь насаа алдаж, 3800 гаруй хүүхэд гэмтсэн нь бидний хамтран ажиллах чухал асуудал болоод байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд суррон, скутер зэрэг шинэ төрлийн бичил хөдөлгөөнт хэрэгслүүд нийтийн замын хөдөлгөөнд нэмэгдсэнээр сургуулийн насны хүүхдийн аюулгүй байдалд шинэ эрсдэл бий болж байна. Энэ нь хууль эрх зүй, стандарт, боловсрол, орчны аюулгүй байдлыг цогцоор нь шинэчлэх шаардлагыг бий болгож байна.

Энэ хүрээнд Зам, тээврийн яамнаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, явган зорчигч болон унадаг дугуйн замын стандартыг шинэчлэх, хүүхдэд бага наснаас нь замын хөдөлгөөний зөв дадал, мэдлэг, боловсрол олгох хөтөлбөр, гарын авлагыг боловсруулан хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байна” хэмээн онцлов.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Гадаад харилцааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009