Үйл явдал1 мин унших
“Жагсаал, цуглааны үед хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалтын нээлтэд үг хэллээ

Энэ сургалт нь ХЭҮК, ЦЕГ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Ардчилсан институт, хүний эрхийн албатай хамтран хийгдэж буй 2 дахь арга хэмжээ юм.
ЕАБХАБ-ын орнуудтай хүний эрхийн чиглэлээр хамтран ажиллах суралцаж, нэвтрүүлэх сайн туршлага бол хангалттай бий. Жагсаал цуглааны үед тухайн арга хэмжээний тайван байдлыг хадгалж, иргэдийнхээ үгээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний манаанд цагдаагийн албан хаагчид зогсож байгаагаа бодолцож, үйл ажиллагаа, түүнийхээ төлөвлөлт, бэлтгэлийг энэ өнцгөөсөө тооцоолж хийдэг соёл хэлбэрэлтгүй нутагшиж, энэ нь цаашид сайжирч боловсронгуй болсоор байх тогтолцоог бий болгон хэвшүүлэх нь манай төрт ёсны ахисан соёл ололт мөн.


Яг ийм сургалтуудаар дамжуулж энэхүү соёл, тогтолцоо улам лавшран хөгжих тул уг сургалтууд хоёроор зогсохгүй цаашид үргэлжилсээр байх учиртайг онцлов. Энэхүү сургалтад ая холбогдол өгөн зохион байгуулсаар ирсэн ЦЕГ болон ЕАБХАБ-д цаашид улам үр дүнтэй хамтран ажиллахыг ерөөв.
Сэтгүүлч Ц.Соёлмаа




