Үйл явдал1 мин унших
ХҮН нам хүүхэд бүрийг компьютертой болгохыг дэмжинэ

УИХ дахь Хүн намын зөвлөлд Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” бодлогоо танилцууллаа. Хүн намын зөвлөлийн зүгээс:
Багшийн сул орон тоог нөхөх,
Дээд сургуулиуд санхүүгийн бие даасан байдалд шилжих,
Багийн болон хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиуд дээр хамтарч ажиллах,
Хүүхэд бүрийг компьютертой болгох,
Үйлдвэрчний эвлэлүүдийг нэгтгэх зэрэг саналыг хэллээ.
Боловсролын салбарыг улс төржилтөөс ангид байлгаж, бодлого нь тогтвортой үргэлжилдэг байх хэрэгтэй.

