Байр суурь1 мин унших

Д.Рэгдэл: Хүүхэд хөгжлийн шинэ бүтцийг бий болгохдоо социализмын үеийн туршлагыг судлаад үзээрэй!

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн /2026.05.26/ хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын 11 гишүүний санаачилсан Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:

Ажлын хэсэг европын өндөр хөгжилтэй орнуудаар явж Хүүхдийн хөгжлийн төвтэй төстэй бүтэц байгууллагууд байгааг маш сайн судалжээ. Намайг хүүхэд байхад сургууль болгон үйлдвэр сурган гэдэг хичээл ордог байв. Хүүхдийн төслийг хэлэлцэх явцад монголынхоо социализмын үеийн туршлагыг судлаад үзээрэй. Учир нь уг хуулийг бүхэлд нь хараад үзэхээр сургуулиасаа жаахан хөндийрчихөөд байна.

Энэ асуудлыг хариуцсан Төрийн захиргааны төв байгууллага нь өөр салбаруудад бий болчих магадлал байна.

Байрын хувьд асуудал дагуулах заалтууд харагдлаа. 12.1.5, 13.2-т орон байрны асуудлыг тусгажээ. Адил заалтыг 2 тусдаа зүйлээр зааж өгсөн бэ?

Хөдөө сумдын Соёлын төвүүд өвлийн улиралд 6-7 сарын турш ажилладаггүй. Учир нь халааж чаддаггүй, зардлаа дийлдэггүй.

Энэ хуулиар сургуулийн хичээлийн байрны хүртээмж, хангамжийг сайжруулах асуудлыг цугт нь хамааруулчихвал 2 асуудлыг шийдэх боломжтой гэж харж байна.

Санхүүжилтийн хувьд Баялгийн сан руу оруулчихвал бүтэх магадлал багасна. Монголд айл өрхүүдийн 15-20 хувь нь хүүхдийн мөнгө авах шаардлагагүй гэж хэлдэг. Энэ асуудлыг судлаад үзвэл ямар вэ?

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хүүхдийн хөгжилХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009