Байр суурь2 мин унших
Д.Рэгдэл: 8 настайгаас нь сургадаг тогтолцоо нүүдэлчин арддаа хамгийн тохиромжтой нь
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны /2026.06.23/-ны өдрийн хуралдаанаар Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл дараах байр суурийг илэрхийлэв.
Хууль батлагдвал хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? Малчин өрхийн асуудал яригдаж байна. Гэтэл хөдөө малтай өрх гээд нэлээдгүй том бүлэг хүмүүс бий. Тэд үүнд хамаарах уу? Монголын нүүдлийн соёл иргэншлийн орчинд суурин соёл иргэншлийн боловсролын тогтолцоог авчирч тавиад байгаа юм. 8 настайгаас нь сургадаг тогтолцоо нь нүүдэлчин арддаа хамгийн тохиромжтой нь байсан. Гэнэт Европын тогтолцоог оруулж ирэх болсон шалтгааныг гайхаж байна. Үүний нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөлөл асар их.
Сүүлийн 20 жил хурцаар яригдаж байгаа асуудал нь 6 настай хүүхдийг ах эгчийг нь бараадуулж сургуулийн дотуур байранд орчихдог. Тэд нүхэн жорлонд бие засахаас эхлэн асуудалтай нүүр тулдаг. Уначихсан тохиолдол ч бий. 6 настай хүүхдээ сумын төв дээр авчирдгаа больё, ээжтэйгээ сумын төв дээр амьдарч, аав нь жалгын мухарт үлддэгээ больё гэдэг санаа нь зөв. Аюулгүй байдал талаасаа ч тэр. Гэхдээ энэ сургалтад хамрагдах хэчнээн мянган хүүхэд байна вэ? Тэдэнд зайнаас болон явуулын хувилбарт сургалтаар үйлчлэх хүн хүч, техникийн нөхцөл, санхүүгийн боломж ямар хэмжээнд байна вэ?
Шууд хэрэгжүүлэхэд нэлээн асуудалтай юм. Бид Оросын ерөнхий боловсролын тогтолцооноос татгалзсаныг гайхдаг. 2023 онд Англи улс Оросын ерөнхий боловсролын сургалтын агуулгын тогтолцоо руу бүрэн шилжиж дууслаа гэж зарласан. Тэр бол зөв тогтолцоо байсан. Бид хүүхдүүдээ 10 жил сургаж төгсгөөд болоод л байсан. Түүгээр төгссөн хүүхдүүд дэлхийн аль ч оронд очиж суралцаад, мэргэжил боловсролоо сайн эзэмшиж ирж л байсан. Ер нь 7, 8 настайгаас нь сургуульд авдаг тогтолцоо руу оруулах боломж байдаг юм болов уу Л.Энхамгалан сайдаа?
Түүний асуултад хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Сэддорж хариуллаа.