Говийн ард түмэн “Онги ижий” хэмээн хүндэтгэн нэрлэдэг Онгийн гол маань хангайгаас урсаж ирдэг ч одоо хараахан ирээгүй байна.
Говийн усны асуудлыг бодлого, хөрөнгө оруулалт, бодит ажлаар шийдэх асуудал нэг алхам урагшилж, Онги цагаан бургастай төслийн ТЭЗҮ эхэлсэн.
Энэ хүрээнд
"ГОВЬ-УС-ХӨГЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХИЙХ ГЭЖ БАЙНА.
2026 оны 5-р сарын 25-ны өдөр 09:00 цагаас Өмнөговь аймгийн Даланзадгад суманд НУО-ны 3 давхарт “Говь-Ус-Хөгжил” хэлэлцүүлэг хийж усны чиглэлийн олон эрдэмтэн судлаачид оролцох юм.