5 жилийн үндсэн чиглэл хэлэлцэж байгаа энэ хэлэлцүүлэг бол маш чухал. Сонгуулийн 4 жилтэй давхцахгүй байх нь зөв. Усны асуудлаа шийдмээр байна. Нэг хэсэг нь усгүй цангаад тэндээсээ хамаг төсвийн орлогоо бүрдүүлээд л...Монгол даяараа тэр төсвийн орлогоороо амь зуудаг. Усны асуудлыг зөвхөн говийн асуудал гээд говийн бүсийн 7 гишүүдийн ярьдаг асуудал мэтээр ойлгож болохгүй. Уул уурхайг нээснээрээ говийн ард түмэн хохирох ёсгүй. Амьдралын үнэн гэж байдаг. Монгол Улсын маань орлогыг төсвийн орлогыг бүрдүүлж байгаа тэр нутаг усны ард түмэн, уугуул иргэдийг, малчид, ард түмнийг хайрлаж, усны төслөө явуулах хэрэгтэй байна. ТЭЗҮ НЬ ямар их үнэтэй байдаг юм? Н.Учрал сайд, Б.Жавхлан сайд нар аа ТЭЗҮ бодитой юм уу? Өмч хувьчлал дээр ЭТТ хардлагын гол бай болоод байна вэ. ЭТТ-г л яаралтай зохих хэмжээнд нь хувьчлах хэрэгтэй. Энэ хувьчлалыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй байна. 34%-ийг нь төрдөө авч үлдээд, 33%-ийг нь МХБ дээр арилжаалаад, 33%-ийг нь Монголынхоо нийт ард түмэнд хувьцааг нь өгөх хэрэгтэй. Одоо хэдэн хувийг нь өгчхөөд байгаа билээ, түүн дээрээ нэмээд 33 хүртэлх хувийг нь нийт ард түмэндээ өгөх хэрэгтэй. Жишээ нь тэр 33%-ийг Монголын нэртэй компаниуд авчих юм бол энэ компанийг маш сайн хянаад, ямар ч алдаа гаргахгүй авч явуулах бүрэн боломжтой. Монголынхоо ААН-үүдийг дэмжих хэрэгтэй. Монголын аж ахуйн ААН-үүд сайн ажиллаж байж гэмээ нь эдийн засаг сайжирна. Өөр ямар ч гарц гаргалгаа байхгүй. 33%-ийг нь МХБ-ээр ингээд арилжаалах юм бол үнэхээр өөдөө дээшээ гарна. Байгаль орчны яам усны асуудал дээр үнэхээр анхаарч чадахгүй байгаа!