Үйл явдал1 мин унших

Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ

Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харъяа Цахилгаан машины цех өнөөдөр /2026.05.26. албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн мөн Нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков тэргүүтэй зочид, төлөөлөгч оролцсон юм.

“УБТЗ” ХНН нь саяхныг хүртэл илчит тэрэгний татах цахилгаан хөдөлгүүрүүдийг ОХУ болон БНХАУ руу илгээн засварлуулдаг байсан. Үүний улмаас зүтгүүрүүд засвараас удаан хугацаанд гарахгүй саатах, их хэмжээний валютын урсгал гадаад зах зээл рүү гарах, мөн цаг хугацааны хүндрэл үүсдэг байв.

“УБТЗ” ХНН нь зүтгүүрийн шугаман ангийн их засварт жил бүр дунджаар 8 орчим тэрбум төгрөг зарцуулдаг бөгөөд зөвхөн 2025 онд татах цахилгаан хөдөлгүүрийн их засварт 5.4 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Тэгвэл дээрх хүндрэлүүдийг бууруулах, зүтгүүрийн хөдөлгөөний найдвартай ажиллагааг хангах зорилгоор Улаанбаатар татах хэсгийг түшиглэн Цахилгаан машины цехийг байгуулан ашиглалтад оруулсан юм. Ингэснээр засварын зардлыг бууруулахын зэрэгцээ галт тэрэгний хөдөлгөөний тасралтгүй, найдвартай байдлыг хангах боломж улам бүр нэмэгдэж байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Зам, ТээвэрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2015
  3. 2012
  4. 2009