Үйл явдал1 мин унших

О.Саранчулуун: Хэрэв УИХ-д сонсгол, хараа, харилцааны бэрхшээлтэй хүн сонгогдож ажиллалаа гэхэд бид хэр бэлэн байгаа вэ?

УИХ-ын чуулганы /2026.05.29/-ний нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун дараах асуултыг тавилаа.

Одоогийн Дэгийн тухай хуульд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хурлын үйл ажиллагааг ил тод байлгах, мэдээллийг олон нийтэд нээлттэй хүртээмжтэй хүргэх чиглэлээр тодорхой зүйл заалт огт байхгүй юм байна лээ. Тухайлбал, дижитал хүртээмж, харилцааны хүртээмж, биет орчны мэдээллийн хүртээмж гээд олон улсын контентын дагуу яаж хүргэдэг вэ, мэдээллийг яаж ил тод байлгадаг вэ гэдэг зохицуулалт ерөөсөө байхгүй.

Өнөөдөр УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй 2 гишүүн байна. Нэг нь тэргэнцэр хэрэглэдэг нөгөө нь хөл. Миний хувьд нэг хөлөндөө протез хэрэглэдэг. Хэрвээ цаашдаа сонсголын бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй, харилцааны бэрхшээлтэй хүмүүс их хуралд сонгогдож ажиллавал бид хэр бэлэн байгаа вэ?

Тиймээс Дэгийн тухай хуульд ямар зүйл заалт оруулах боломжтой байдаг юм бол? Бусад орнуудын парламентын хурал, байнгын хороодын хурал, үйл ажиллагааг хүртээмжтэй болгохтой холбоотой ямар сайн туршлага, жишээ байдаг вэ?

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009