Үйл явдал1 мин унших

"Хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй парламент” арга хэмжээ боллоо

"Хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй парламент” арга хэмжээ боллоо

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй парламент” арга хэмжээнд НЕБ-ын 70 дугаар сургуулийн багш,  суралцагчдын төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээний үеэр УИХ-ын дарга С. Бямбацогт, УИХ гишүүн О. Саранчулуун нар суралцагчдын санал хүсэлтийг сонсож суралцагчдад өөрсдийн санал бодол, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх боломжийг олгож  чөлөөт ярилцлага өрнүүлж хүндэтгэн хүлээн авлаа.

"Хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй парламент” арга хэмжээ боллоо

”Та нар томчуудаас юу хүсдэг вэ?” гэж түүнийг асуухад, хүүхдүүд “Хайр”, “Бэлэг” хэмээн хариулж байлаа. Насанд хүрэгчид үр хүүхдүүдийнхээ төлөө ажиллаж, хөдөлмөрлөж, тэдний гэрэлт ирээдүйг бий болгох үүрэгтэй. УИХ-ын гишүүд ч ялгаагүй бодлого, шийдвэрээрээ хүүхдүүд та нарт аюулгүй, амар тайван амьдрал, хүртээмжтэй орчинг бий болгохыг зорьж ажиллах болно. Тийм ч учраас парламент энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаараа Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, ЕБС-ийн суралцагчдыг үдийн хоолны үйлчилгээнд үе шаттай бүрэн хамруулах, хоолны чанарыг сайжруулах тогтоол баталсан. Хүүхэд бүрийн оролцоо, дуу хоолой чухал гэдгийг УИХ-ын дарга тэдэнд хандаж хэлсэн.

"Хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй парламент” арга хэмжээ боллоо

Хүүхдүүдийн төлөөлөл УИХ-ын чуулганы хуралдааны танхимд өөрсдийн дуу хоолойгоор хүсэл, эрмэлзэл, тулгамдаж буй асуудлаа илэрхийлж, УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нарт ил захидлуудыг гардуулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

"Хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй парламент” арга хэмжээ боллоо
"Хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй парламент” арга хэмжээ боллоо

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009