Үйл явдал1 мин унших
ФОТО: Хүүхэд бүрийн инээд цалгисан "хүүхэд бүр од–2026" арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг тохиолдуулан Налайх дүүргийн Соёлын ордны урд талбайд зохион байгуулагдаж буй “Хүүхэд бүр од–2026” баярын үйл ажиллагаанд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс "Бяцхан аврагч" уриатай хүүхдийн тоглоомын хэсгийг байгууллаа. Энэхүү тоглоомын хэсэгт "Аюулгүй амьдрах ухаан"-д хүүхдүүдийг сургаж дадлагажуулахад гол зорилго оршсон юм.

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамтран ажиллагч байгууллага болох Траст Трейд ХХК-аас хүүхэд, багачуудад зориулж гарын бэлгийг гардууллаа.
Мөн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урдуур зорчиж явсан хүүхэд багачуудад гэнэтийн бэлэг барилаа.
"Хүүхэд бүр од-2026" арга хэмжээ хүүхэд багачуудын инээд хөөр, баяр баяслаар дүүрэн үргэлжилж байна.




Сэтгүүлч Б.Хонгорсайхан


