Үйл явдал1 мин унших
ФОТО: "Хатан туул голоо хайрлая" сайн дурын аянд нэгдлээ

Гол нуурын эргийн аюулгүй байдлын газрын санаачилсан "Хатан Туул голоо хайрлая" сайн дурын 05 дугаар аян өнөөдөр буюу 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон тус хэлтсийн Ахлагчийн зөвлөл, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Горхи Тэрэлжийн ТХГазар, Налайх дүүргийн 01 дүгээр хороо, дүүргийн Гэр бүл хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтэс, Налайх дүүргийн Улаан Загалмайн хороо, Гол мөрөн нуурын эргийн хамгаалалт ТББ, Монгол морь, нохой чарга жуулчны бааз Налайх дүүргийн хот тохилжилтын газрын нийт 60 гаруй алба хаагчид тус аянд хамрагдлаа.


Аяны хүрээнд Налайх дүүргийн 1-р хороо Байтаг Богд амралтын газрын урд талаас эхлэн Тэрэлжийн гүүр хүртэлх 10 км газрын голын эрэг болон гол доторх 10 орчим тонн хогийг цэвэрлэлээ.
Иргэд та бүхэн ногоон бүсэд зорчиж, аялаж зугаалахдаа ил задгай хог хаяхгүй байхыг анхааруулж байна.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан


