Байр суурь1 мин унших
Б.Уянга: Яг хаана нь хариуцлагагүй байгаа учраас энэ гэмт хэрэг тогтмол өсөөд байна. Үүнийг хууль шинэчилж найруулагдсанаар хэрхэн засах вэ!
УИХ-ын чуулганы /2026.06.04/-ний өдрийн хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б. Уянга дараах байр суурийг илэрхийллээ.
Хуулийн төсөлтэй танилцахад хариуцлага гэдэг үгэнд хариулт авмаар байна. 2002 онд энэ хууль батлагдах үед энэ мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг 2 батлагдаад,өнөөдөр бараг 100 -50 дахин өсчихсөн байна. Мэргэжлийн хяналтын байгууллага эргэж байгуулагдах хэрэгтэй гэж хариулж магадгүй. Хуулийн төсөл дээр байгаа бүх статистик дандаа өсчихсөн байна. Энэ мэргэжлийн хяналтын байгууллагатай хамаатай зүйл биш байх.
Яг хаана нь хариуцлагагүй байгаа учраас энэ гэмт хэргийн асуудал нь тогтмол өсөөд байна.Энэ хууль шинэчилж найруулагдсанаар энэ хариуцлагагүй байдлыг яаж засах вэ? Цаашдаа хяналтыг хэрхэн сайжруулах вэ? .
Сэтгүүлч Ц.Соёлмаа







