Үйл явдал1 мин унших
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хуралд оролцож буй БНСУ-ын Нэгдлийн сайд Жон Дун Ёнтой уулзлаа

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хуралд оролцож буй БНСУ-ын Нэгдлийн сайд Жон Дун Ёнтой уулзлаа. Монгол Улс, БНСУ-ын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж, харилцан итгэлцэл, ойлголцол улам бүр бэхжиж байгаад баяртай байна.
Манай чухал гуравдагч хөрш, бүс нутгийн ойр дотно түнш БНСУ “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцож буй нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагааг дэмжих нийтлэг зорилгын илэрхийлэл хэмээн үзэж байна.

Уулзалтын үеэр сайд Жон Дун Ён Монгол Улсын бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр гаргаж буй санаачилга, хувь нэмрийг өндрөөр үнэлж, тууштай дэмжиж ирснээ илэрхийлсэн нь бидний хувьд онцгой ач холбогдолтой байлаа.
Цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн солилцоо болон бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр улам өргөжүүлэн хөгжүүлж, Стратегийн түншлэлийн агуулгыг шинэ шатанд гаргахын төлөө нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
