Үйл явдал1 мин унших
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11-р бага хурал амжилттай үргэлжилж байна

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11-р бага хурал амжилттай үргэлжилж байна.

Дэлхий ертөнцөд шинэ, шинэ сорилтууд тулгарч харилцан ойлголцол, итгэлцэл, хамтын ажиллагаанд суурилсан яриа хэлэлцээний ач холбогдол улам бүр өсөн нэмэгдсэн энэ цаг үед бүс нутаг, олон улсын түвшний нэр хүндтэй төлөөлөгчид, дипломатчид, эрдэмтэн судлаачид, шинжээчид Улаанбаатар хотноо хуран чуулж, нийтлэг сорилт, хамтын боломжийн талаар нээлттэй ярилцаж, санал солилцож байна.


Энэ удаагийн бага хурлаар бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудаас гадна хиймэл оюун, шинэ технологийн хөгжилтэй холбоотой сорилт, боломжууд эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж Зүүн хойд Ази, Төв Азийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх арга замыг хөндөн ярилцаж байна.
Монгол Улс бүс нутагтаа болон даян дэлхийд энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахыг хичээдэг. Бүс нутгийн ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын нээлттэй индэр болдог билээ.

Бага хуралд оролцогч гадаад, дотоодын нийт төлөөлөгчдөд чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн ялдамд өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх хэлэлцүүлгүүд шинэ санаачилга, үр дүнтэй хамтын ажиллагааны үндэс болно гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
