Үйл явдал1 мин унших

“Монголиан Порт групп” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэгдлээ

“Монголиан Порт групп” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэгдлээ

Өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн охин компани болох “Монголиан порт групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болж, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Монголын төмөр зам” ТӨХК нь Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт 50 жилийн хугацаатай “Тээвэр логистикийн төв” байгуулах Засгийн газрын 152 дугаар тогтоолоор “Монголиан порт групп” ХХК-ийг байгуулсан.

Дунзянь тээвэр логистикийн төв байгуулагдсанаар Монгол Улсыг Евроазитай холбосон тээврийн оновчтой сүлжээг бий болгож, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах, чөлөөт худалдааны боомт бүсийн хөнгөлөлттэй бодлогод Монгол улсын аж ахуйн нэгжүүдийг хамруулан үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэх нөхцөл бүрдүүлэх юм.

“Монголиан Порт групп” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэгдлээ

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Төмөр замХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009