Үйл явдал1 мин унших
"Cop-17" хурлын бэлтгэл ажилтай танилцлаа

НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн /2026.06.06/ Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалт болон хэрэгжилтийн явцтай танилцлаа.
COP17 нь цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг арга хэмжээг эрчимжүүлэх дэлхийн хэмжээний чухал форумд НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцийн 197 Талуудыг нэгтгэх болно. Газрын бараг 77 хувь нь доройтсон цөлжилтөд хамгийн их өртсөн орнуудын нэг болох Монгол Улс COP17-г ашиглан дэлхий даяар газрыг нөхөн сэргээх, тогтвортой газрын менежмент, уян хатан байдлыг бий болгох шийдлүүдийг боловсруулах зорилготойгоор Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна.

ЯВЦ: “Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)”-ын хүрээнд хийгдэх төлөвлөгөөт ажлын явц 55 хувьтай үргэлжилж байна.
COP17 бага хуралд зориулсан бүтээн байгуулалтын ажилд хувийн хэвшлийн 10 гаруй компани, мөн ОНӨААТҮГ-ууд ажиллаж байна.
Гадаад, дотоодын 150 гаруй хүн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байна.
Манай улсад энэ оны наймдугаар сарын 17-28-нд болох “COP 17” бага хуралд 8-10 мянга орчим төлөөлөгч ирэх тооцоолол гарчээ.

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба