Үйл явдал3 мин унших

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль хамгаалагчид, улсын байцаагчид, экологийн цагдаагийн алба хаагчидтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль хамгаалагчид, улсын байцаагчид, экологийн цагдаагийн алба хаагчидтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, албан хаагчид, байгаль хамгаалагчид, байгаль орчны улсын байцаагчид, экологийн цагдаагийн алба хаагчидтай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль хамгаалагчид, улсын байцаагчид, экологийн цагдаагийн алба хаагчидтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, эко системийг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, цөлжилтөөс сэргийлэх болон байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үйлсэд хүчин зүтгэж байгаа тус салбарынханд талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль хамгаалагчид, улсын байцаагчид, экологийн цагдаагийн алба хаагчидтай уулзлаа

Мөн тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Мөн Ирэх Наймдугаар сарын 17-28-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахад амжилт хүсэж, дэлхийн 193 орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох энэхүү арга хэмжээ нь цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорилтыг шийдэхэд Монгол Улсын дэвшүүлж буй санаачилга, байр суурь чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэлээ.

Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар

Байгаль орчны гавьяат ажилтан цол тэмдэгээр:

- Богдхан уулын хамгаалалтын захиргааны ахмад ажилтан Лхамсүрэнгийн Раднаа

- Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч, ахмад ажилтан Чулууны Нямдаваа

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

- Орхон аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Дашийн Сүхбат

- Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Отгонбаярын Цэндхүү

- Нийслэлийн байгаль орчны газрын байгаль хамгаалагч Санжаасүрэнгийн Хүрэлсүх

Алтан гадас одонгоор:

- Говийн Их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Ханзангийн Ганбатаа

- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын ахлах шинжээч Өлзийбаярын Мөнхбаяр

- Ховд аймгийн Үенч сумын байгаль орчны байцаагч Доржийн Мөнхдалай

- Зэд Хантайн бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Маруушийн Амарбаяр

- Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч Адьяагийн Мандах

- Хан Хөхийн нурууны байгалийн цогцолборт газрын хамгааалтын захиргааны байгаль хамгаалагч Цэгмээгийн Жаргалсайхан

Хөдөлмөрийн Хүндэт медалиар:

- Тэнгис Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Шаравын Магсар

- Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Бишбазарын Энхболд

- Хөгнө тарнын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Равдандоржийн Намжилдорж

- Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захираганы байгаль хамгаалагч Намбарнанзадын Баянтөр

- Увс аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Басангийн Рина

- Нийслэлийн байгаль орчны газрын байгаль хамгаалагч Пүрэвсүрэнгийн Мягмарсүрэн

- Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Шуурайн Мөнхцэцэг

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:

- Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Гөлгөөгийн Батжаргал

- Экологийн цагдаагийн албаны Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн Хяналт шалгалт хариуцсан ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Хашрайгийн Бат-Очир

- Орхон аймгийн цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Гаанжууржавын Жамсранжав

Цэргийн хүндэт медалиар:

- Баянхонгор аймгийн цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Умын Амаржаргал

- Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Тумарын Нурболат

- Дорноговь аймгийн цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ганболдын Амгаланбуянт

- Дорнод аймгийн Мөрдөн шалгах тасгийн экологийн асуудал хариуцсан мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Жаргалсайханы Одхүү

- Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Хөхөөгийн Эрдэнэтогтох

- Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналтын шалгалтын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Нацагдоржийн Насанбаяр нар тус тус шагнагдлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль хамгаалагчид, улсын байцаагчид, экологийн цагдаагийн алба хаагчидтай уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль хамгаалагчид, улсын байцаагчид, экологийн цагдаагийн алба хаагчидтай уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль хамгаалагчид, улсын байцаагчид, экологийн цагдаагийн алба хаагчидтай уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль хамгаалагчид, улсын байцаагчид, экологийн цагдаагийн алба хаагчидтай уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль хамгаалагчид, улсын байцаагчид, экологийн цагдаагийн алба хаагчидтай уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль хамгаалагчид, улсын байцаагчид, экологийн цагдаагийн алба хаагчидтай уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль хамгаалагчид, улсын байцаагчид, экологийн цагдаагийн алба хаагчидтай уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль хамгаалагчид, улсын байцаагчид, экологийн цагдаагийн алба хаагчидтай уулзлаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Гавъяа, ШагналХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024

Дата архиваас

  1. 2021
  2. 2019
  3. 2014
  4. 2013
  5. 2012