Үйл явдал2 мин унших
Нэр бүхий албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарт олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажиллаж, салбарын хөгжил дэвшил, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа.
1. МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР
• Богд уулын Түргэний аманд буга өсгөн үржүүлэх, түүний цусан эврийг ашиглан ан агнуурын анхны сангийн аж ахуйг байгуулалцсан хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлж “Бугын сангийн аж ахуйн” ахмад ажилтан Лхамсүрэнгийн Раднааг
• Байгаль орчин, мэргэжлийн хяналтын салбарт тасралтгүй 29 жил үр бүтээлтэй ажиллахдаа Монгол Улсын байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх үйл хэрэгт мэдлэг, ур чадвар, туршлагаа дайчлан идэвх санаачилгатай ажиллаж ирснийг үнэлж, “Мөрөнболд-Эрдэнэ” компанийн Байгаль орчны зөвлөх инженер Чулууны Нямдаваа нарыг шагнасныг өнөөдөр гардууллаа.
2. ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР
• Ховд аймгийн Үенч сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Доржийн Мөнхдалайг
3. АЛТАНГАДАС ОДОНГООР
• Хөгнө Тарнын байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч Равдандоржийн Намжилдорж
• Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч Намбарнанзад Баянтөр
• Нийслэлийн байгаль орчны газрын байгаль хамгаалагч Пүрэвсанжийн Мягмарсүрэнг тус тус шагналаа.
Та бүхний байгаль орчны салбарт зориулсан олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, бүтээлч санаачилга нь салбарын хөгжил, шинэчлэл, байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлье. Шагнал хүртсэн албан хаагчдад байгаль орчны салбарын нийт албан хаагчдын нэрийн өмнөөс дахин баяр хүргэе.

