Байр суурь2 мин унших

О.Батнайрамдал: Ашиглалтын болон хайгуулын лицензийг ТББ-д шилжүүлж болно гэж ойлголоо, ийм байж болохгүй!

УИХ-ын чуулганы /2026.06.11/-ний өдрийн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дараах байр суурийг илэрхийллээ.

Бизнесийн эрх чөлөөний хуулийг ЗГ-аас оруулж ирж байгаад зарчмын хувьд бол дэмжиж байгаа. Бид гадаадын хөрөнгө оруулалт татах ёстой. Бизнесийн орчноо сайжруулах ёстой. Зуугаад хууль дагаж орж ирж байгаа. Дагалдан хуулиудыг нухацтай харах ёстой юм байна. Ж.Энхбаяр сайдаас тухайлан асуумаар байна. Та сүүлийн 30 жилийн хөрөнгө оруулалтын орчныг дүгнээд нэг хэлэх хэрэгтэй байна. Гэхдээ цаг үлдээнэ шүү бусад асуултууд байгаа. Хоёр, дагалдан хууль дээр асуулт асууя. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт. Үүн дээр 7.7 дахь хэсэг байна. Нэг ёсондоо бид нар ашигт малтмалын АХ лиценз олгох энэ эрхээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн ТББ болон нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд шилжүүлж гүйцэтгүүлж болно  гэж оруулж ирж байгаа юм.

Бид нар зөвшөөрөл ярих юм бол зөвшөөрөл дотроос Монгол Улсын хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт татах тэр зөвшөөрөл  бол уул уурхайн лиценз. Ашиглалтын болон хайгуулын лиценз олголт. Үүнийг олгохдоо  7.7 дахь хэсгийг өөрчлөөд ТББ-д бүхэлд нь шилжүүлж болж байгаа юм уу? Үүнийг би зөв ойлгосон уу эсвэл энэ эрхээ  ингээд шилжүүлж байгаа юм уу? 

Хөрөнгө оруулалтын тухай хууль байна. Хөрөнгө оруулалтын хэмжээг босгоод 500 тэрбум хүртэл байсныг 100 тэрбум болгоод 5 дахин бууруулчихна. Тогтворжуулалтын гэрчилгээг 15 жил хүртэл олгодог байсан, үүнийг 20 жил болгож байгаа юм байна. Т.Доржханд сайд аа та  олон улсын форумд оролцдог хүн.  Олон улсын жишиг асууна. Олон улсын чиг хандлага нь ОУВС-ийн болон бусад зарчмаар аваад үзэх юм бол энэ чинь эсрэгээрээ яваад байна. Яг ямар орон тогтворжуулалтаа урт болгосноороо хөрөнгө оруулалт татсан юм бэ. Та  яг жишээ хэлж байгаад надад хариулаарай.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016