Байр суурь1 мин унших

Ц.Туваан: Байртай холбоотой залилуулсан 3637 иргэн өргөдөл гомдлоо өгсөн!

УИХ-ын чуулганы /2026.06.11/-ний өдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан байр сууриа илэрхийллээ.

Дэмжиж байгаа хууль санаачлагч байна. Бид бүхэн энэ гэмт хэрэг зөрчлөөс  иргэдээ хамгаалах  үүрэгтэй төр. Орон сууцын хулгай, луйврын асуудал ниргэсэн хойно нь хашхирав гэдэг болчхож байгаа юм. Маш олон иргэн хохирсон, мэдэгдэж байгаагаар 3637 иргэн өргөдөл гомдлоо өгсөн. 118,5 тэрбум төгрөгийн хохирол одоогоор мэдэгдэж байгаа юм. 

Мэдэгдээгүй итгэж, найдаад хүлээгээд сууж байгаа хүмүүс байгаа. Зөвхөн  нэг хүний хохироосон залилсан 260 хохирогчтой олон арван тэрбум төгрөгийн хохиролтой ийм хэрэг байна. Энэ хуулийг батлан гаргаснаар урьдчилсан байдлаар улсын бүртгэлд бүртгээд, сонирхож байгаа иргэн улсын бүртгэлээс лавлагаа аваад энэ байран дээр өөр давхардаж захиалсан захиалга байна уу, үгүй юу.  Энэ гарааш дээр өөр давхардсан захиалга байна уу гэдгээ үзэх боломжийг нээж өгч байгаа юм.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2023

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016