Байр суурь1 мин унших
Ц.Туваан:Тухайн үед асуудлыг шийдээгүйгээс улбаатай сонгогчдын эрх ашиг дахиад зөрчигдөж байна!
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа

УИХ-ын чуулганы /2025.03.30/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлт /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Сонгогчдын өмнө хэлэхэд жоохон хэцүү л асуудал болчхоод байгаа юм. Их хурал нэмэлт, өөрчлөлтийг нь хийж чадаагүй. Энэ бол бид нарын л хариуцлага. Сөрөг үр дүнгүүд гарч байна. Дахиад сонгууль зарлачихсан. Нэг тэрбум гаран төгрөгийн санхүүжилт энэ сонгуульд хэрэгтэй. Дахиад л нөгөө нэг улс төржилт, дахиад л сонгууль болох гээд байна. Дээрээс нь сонгогчдын эрх ашиг дахиад зөрчигдөж байна.

Нэг суман дээр жишээ авахад тухайн сум нь өмнө нь эрх барьж байсан намынхандаа хариуцлага тооцоод, нөгөө талд нь саналаа өгчхөж байгаа юм. Энэ санал өгсөн хүмүүс дотроос манай аймгийн зарим сумдууд байна. Тухайлбал 2 нь аймагт, аймгийн 2 мандаттай газар сонгогдчихож байгаа юм. Ингээд сумнаасаа хасагдчихаар, эргээд нөгөө суманд нэг суудлаар ялагдсан нам чинь иргэдийн хурал дээр олонх болчхоод байгаа юм. Үүнийг цэц дээр бас яаж тооцсон юм бол ?