Үйл явдал2 мин унших

Ашигт малтмалын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үзэл баримтлалын хувьд дэмжсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа

Ашигт малтмалын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үзэл баримтлалын хувьд дэмжсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн

УИХ-ын чуулганы /2026.09.11/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав

Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн иргэд, салбарын үйл ажиллагаанд оролцогчдын хүсэлт бусад улс, орнуудын ашигт малтмалын эрх зүйн орчин зэрэг нөхцөлийг харгалзан үзэж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, ашигт малтмал баяжуулах үйл ажиллагаа, түүний зарчим, чухал ашигт малтмал, нөхөн сэргээлт, хаалт болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, хуваарилалтын асуудлуудыг тусгасан болохыг Г.Дамдинням сайд танилцуулсан. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх; чухал ашигт малтмалын талаарх бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх; ашигт малтмалын баяжуулах үйл ажиллагааны зохицуулалт; геологи, уул уурхайн салбар дахь орон нутгийн оролцоог оновчтой болгох; ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Орон нутгийн нэгдсэн хөгжлийн санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой зарчмын шинжтэй асуудлуудыг тусгасан байна.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Байнгын хороо энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн холбогдох хэлэлцүүлгийг хийсэн байна. Төслүүдийг d.parliament.mn цахим сайтад төслийг байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа гэдгийг тэрбээр танилцуулсан. Эдийн засгийн байнгын хорооны тус өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Ашигт малтмалХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2023