Үйл явдал2 мин унших
О.Батнайрамдал: Зэсийн АМНАТ хөндөхгүйгээр хуулийг хэлэлцэх шийдвэр гарсан байтал юунд ингэж улайран зүтгүүлнэ вэ!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Тэгвэл УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өөрийн цахим хуудаснаа “Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ЗЭСИЙН АМНАТ БУУРУУЛЖ орж ирэх нь ойлгомжтой боллоо. Энэ Пүрэв гаригт чуулганаар орж дараа долоо хоногт багтаан батлах нь. УИХ дахь МАН Бүлгийн шийдвэр ЗЭСИЙН АМНАТ ХӨНДӨХГҮЙГЭЭР хуулийг хэлэлцэн явуулах шийдвэр гарсан байтал юунд ингэж улайран яаран буулгах гэж зүтгүүлнэ вэ” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Тодруулбал, тэрбээр “Энэ 7 хоногт Ашигт малтмалын тухай хуулийн анхны хэлэлцүүлэг чуулганаар орох төлөвлөгөөнд орчихсон байгаа. Дараагийн 7 хоногтоо эцэслэн батлах гээд дэндүү яарч байна. Энэ хууль хэдэн их наядын үр дагавартай татварын хэмжээний маш том зүйлээ өөрчлөх гээд байна шүү дээ. Энэ хууль дээр урьд МАН-ын бүлэгт танилцуулаад зэсийн АМНАТ-ыг хөндөхгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн хэлэлцэх эсэхийг шийдээд явъя гэсэн ч ажлын хэсэг дээр надаас бусад бүх гишүүд дэмжсэнээрээ зэсийн АМНАТ-ыг бууруулах нь. Онтрэтэй хэлэлцээр хийгээд явж байгаа энэ үед дэлхий дээр зэсийн үнэ рекорд эвдээд байдаг. Тэр үнийн өсөлтөөс авах АМНАТ-аа бууруулна гэдэг нь дэлхий дээр байхгүй жишиг! Энэ буцаад ОТ-н хэлэлцээрт нөлөөлбөл хэн хариуцлага хүлээх юм. Энэ буцаад Онтрэгийн хэлэлцээрт нөлөөлөх юм бол хэн хариуцлага хүлээх юм. МАН-ын бүлгийн шийдвэрээ дагахгүй юм бол яах гэж тэр шийдвэрийг гаргав.

МАН-ын бүлгийн шийдвэрийг би ажлын хэсэг дээр танилцуулсан ч дэмжигдээгүй. Маргааш билүү нөгөөдөр Эдийн засгийн байнгын хорооны анхны хэлэлцүүлгээр зарчмын зөрөөтэй саналууд хураагдана. Түүнийг бүхэн та бүхэн анхааралтай ажиглаарай. Зэсийн АМНАТ-ыг бууруулсан хувилбар нь орж ирж байна. Бусад улсынхаа жишгийг олигтой судалж үзээгүй. Үнэ нь 8-9 мянга байхад хийсэн хуучин судалгаагаа урдаа бариад яваад байна. Үүн дээр салбарынхан үгээ хэлмээр байна. Үнэ өнөөдөр 14 мянга хүрчхээд байгаа шүү дээ. Шал өөр эдийн засгийн үед судалгаа хуучирчихсан судалгаан дээр үндэслэж татвараа өөрчилж болох юм уу! Үүнийг Онтрэгийн захиалга л гэж хэлэхээс өөр үг олдохгүй байна!
Хэрвээ энэ хууль шөнө хэлэлцэгдэж, ямар нэгэн асуулт, хариулт явахгүйгээр батлагдах юм бол үүнийг хуулийн хулгай л гэнэ. Ийм хариуцлагагүй хандмааргүй байна. Ашигт малтмалын тухай хууль бол Монгол Улсын эдийн засаг болон мөнгөний урсгалыг тэр чигээр, татварын маш том хувийг зохицуулдаг том хууль. Энэ хууль дээр олигтой суурь судалгаагүй яаралтай горим шиг хурдан оруулж ирээд, бүлгийн шийдвэр зөрчин явуулж болох юм уу! Бүгдээрээ энэ дээр анхаарлаа хандуулах ёстой. Бүгд ард түмний өмнө нүдэн дээр ил байх ёстой” гэв.