#Тойрог1 мин унших

“Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” сэдэвт сургалт, лекц зохион байгууллаа

“Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” сэдэвт сургалт, лекц зохион байгууллаа

Төв аймгийн Зуунмод сумын 9–12 дугаар ангийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” сэдэвт сургалт, лекц амжилттай зохион байгуулагдлаа.

Тус лекцээр сурагчдад ирээдүйн мэргэжлээ сонгохдоо зөвхөн тухайн үеийн сонирхол бус өөрийн ур чадвар, авьяас, зан төлөв, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан бодитойгоор төлөвлөхийн ач холбогдлыг онцлон хүргэлээ.

Мөн:

• Өөрийгөө таньж мэдэх нь мэргэжил сонголтын үндэс болох

• Ирээдүйд эрэлттэй мэргэжлүүдийн талаар мэдээлэл өгөх

• Зорилгоо тодорхойлох, карьер төлөвлөлт хийх аргачлал

• Их, дээд сургууль болон мэргэжлийн боловсролын сонголтууд

• Хүсэл мөрөөдлөө бодит зорилготой уялдуулах тухай зөвлөгөө, чиглүүлгийг сурагчдад өгсөн үр өгөөжтэй уулзалт боллоо.

“Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” сэдэвт сургалт, лекц зохион байгууллаа
“Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” сэдэвт сургалт, лекц зохион байгууллаа

Энэхүү арга хэмжээ нь ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох, ирээдүйн зорилгоо тодорхойлоход бодит дэмжлэг үзүүлсэн ач холбогдолтой үйл ажиллагаа болсон юм.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009