#Коммент1 мин унших

"Гашуунсухайт–Ганцмод”-ын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт 32 хувийн гүйцэтгэлттэй үргэлжилж байна

"Гашуунсухайт–Ганцмод”-ын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт 32 хувийн гүйцэтгэлттэй үргэлжилж байна
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан

Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн “Гашуунсухайт-Ганцмод” хил холболтын төмөр замын төсөл 2025.05.14 эхлэж байсан билээ. Монгол Улсын экспортын гол гарц болох Гашуунсухайт Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж, өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 32 хувьд хүрээд байна.

Төслийн талбайд одоогоор 850 инженер техникийн ажилтан, 273 нэгж машин механизмтайгаар 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын үндсэн ажлууд төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа юм. 

"Гашуунсухайт–Ганцмод”-ын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт 32 хувийн гүйцэтгэлттэй үргэлжилж байна
"Гашуунсухайт–Ганцмод”-ын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт 32 хувийн гүйцэтгэлттэй үргэлжилж байна

ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ 25 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТТЭЙ БАЙНА
"Гашуунсухайт–Ганцмод”-ын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт 32 хувийн гүйцэтгэлттэй үргэлжилж байна
"Гашуунсухайт–Ганцмод”-ын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт 32 хувийн гүйцэтгэлттэй үргэлжилж байна


Төслийн хүрээнд төмөр замын дээд, доод бүтцийн ажлууд зэрэг явагдаж байгаа бөгөөд хоолойн ажил, жижиг гүүр, ухмал болон далангийн дүүргэлтийн ажлууд 5.09 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 

Мөн гүүрэн байгууламжийн ажил 25.01 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2376 ширхэг шон суурь, 74 тулгуур, 282 дам нурууг тус тус үйлдвэрлээд байна. Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд гүүрийн үндсэн тулгуур, дам нурууны угсралтын ажил эрчимтэй үргэлжилж байна.


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 19 БАЙГУУЛАМЖ БАРИГДАНА
"Гашуунсухайт–Ганцмод”-ын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт 32 хувийн гүйцэтгэлттэй үргэлжилж байна

Төслийн хүрээнд нийт 19 барилга байгууламж баригдахаас 11 байгууламжийн суурийн ажил бүрэн дууссан байна.  Барилга байгууламжийн багцад инженерийн дэд бүтэц, ашиглалтын болон технологийн зориулалттай объектууд багтаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын талбайд бетон цутгалт, төмөр хийцийн угсралтын ажлууд үргэлжилж байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Зам, ТээвэрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2015
  3. 2012
  4. 2009