Үйл явдал1 мин унших
Н.Батсүмбэрэл: Олон жил хөдөлмөрлөсөн иргэд илүү шударга тэтгэвэр авах ёстой

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Ингэхдээ олон жил хөдөлмөрлөж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн иргэдийн хөдөлмөрийг илүү шударгаар үнэлэх, баталгаат тэтгэврийн зохицуулалтыг тусгах, тэтгэврийн тогтолцоог илүү тогтвортой, хуримтлалтай болгох нь бүр ч чухал. Энэ өөрчлөлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын 8 гишүүн Нийгмийн даатгалын Ерөнхий хуульд оруулахаар ажиллаж байна.
Тэгвэл өнөөдөр /2026.06.15/ Монгол Ардын намын бүлгийн хуралдаанаар уг хуулийн төсөл дэмжигдлээ.
Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэврийн насны 504 мянган иргэний тэтгэвэр 100–300 мянган төгрөгөөр нэмэгдэх боломжтой гэж үзэж байна.
Мөн зөвхөн өнөөдрийн тэтгэвэр авагчид төдийгүй ирээдүйд тэтгэвэрт гарах иргэдэд зориулсан тэтгэврийн хуримтлал, хувийн нэмэлт тэтгэврийн бодлогыг хэрэгжүүлэх зохицуулалт тусгагджээ.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл “Тэтгэвэр бол халамж биш. Энэ бол иргэн олон жил хөдөлмөрлөж, шимтгэл төлснийхөө үр шимийг хүртэж буй эрх юм. Иймд иргэдийн тэтгэврийн баталгааг сайжруулах, олон жил хөдөлмөрлөсөн хүмүүсийн хөдөлмөрийг шударгаар үнэлэх, ахмадуудын амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Хөдөлмөрийг үнэлсэн, ахмадуудаа дэмжсэн, ирээдүйдээ хуримтлалтай тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх нь бидний зорилт юм” хэмээн онцлов.