Үйл явдал1 мин унших
ХБНГУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа

ХБНГУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзан, Монгол Улсын түүх, өв соёлыг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулж, санал солилцлоо.
Уузалтаар, Чингис хаан Үндэсний музей болон ХБНГУ-ын Өвөг ба Эртний Түүхийн музей хамтран энэ оны аравдугаар сард Берлин хотноо зохион байгуулах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэнгийн бэлтгэл ажил амжилттай үргэлжилж байгааг онцлон ярилцав.
Энэхүү үзэсгэлэн нь Их эзэн Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүх, нүүдэлчдийн өв соёл, Монголчуудын хүн төрөлхтний хөгжилд оруулсан хувь нэмрийг Европын олон нийтэд өргөн хүрээнд таниулах чухал ач холбогдолтой арга хэмжээ болно.
Монгол Улсын баялаг түүх, дахин давтагдашгүй соёлын өвийг дэлхийн тавцанд сурталчлахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа онцгой чухал бөгөөд энэ чиглэлээр Германы хэвлэл мэдээллийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.





