Байр суурь2 мин унших

Д.Үүрийнтуяа: Магадлалыг дахин магадлах нөхцөл үүссэн нь тогтолцооны асуудал уу!

Эдийн засгийн Байнгын хорооны 2026.06.17-ны өдрийн хуралдаанаар эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонслоо.

Салбарын сайдын мэдээллийн хүрээнд УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

Бид бүхэн хоёр өдрийн турш нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалттай холбоотой асуудал дээр сонсгол хийж, олон нийтийг мэдээллээр хангах үүргээ төсвийн байнгын хороо хэрэгжүүлж ажиллаж байна. Ерөнхий хяналтын сонсголыг хийхдээ УИХ-ын түвшинд ч анхаарах асуудлууд байна. Гүйцэтгэх удирдлага ЗГ-ын харьяа байгууллагууд орж ирж байгаа мэдээллүүд дээрээ ч анхаарах асуудлууд байна. Ил тод байдлыг хангах үүднээс мэдээллийн чанар, бодит байдал гэдэг зүйл дээр анхаарахгүй бол болохоо байчихжээ!

Д.Үүрийнтуяа: Магадлалыг дахин магадлах нөхцөл үүссэн нь тогтолцооны асуудал уу!

Яамдын өгч байгаа мэдээлэл y, хяналтын бай, сонсголын бай болж мэдээллүүдээ онож өгч чадахгүй байна!  Дээр нь УИХ, байнгын хороон дээр ч гэсэн анхаарах асуудал байна. Тухайлбал, шинжээчдийг сонгож, томилж байгаа асуудалдаа цаашдаа анхаарах хэрэгтэй. Шинжээчид байнгын хороон дээр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлээд орж ирж байгаа. Гэтэл асуулт, хариулт дээр асуудлууд үүсэж байх жишээний. Дээр нь шинжээчдийн мэдлэг, ур чадвар нөхцөл байдлыг судлаад дүгнэлтээ хараат бусаар гаргаад, түүнийгээ бусдад танилцуулж, ойлгуулах чадварыг анхараах хэрэгтэй.

ЗТЯ-ны Зам тээврийн хөгжлийн төв, Барилга хөгжлийн төв гэсэн хөгжлийн төвүүдээр магадлал хийлгээд орж ирээд байгаа юм. Энэ 2 төвийн магадлалыг магадлах шаардлагатай болчхож байгаа юм. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхгүй бол хүссэн хүсээгүй систем нь өөрөө ийм нөхцөл байдлыг үүсгэж байна. Уг нь бол магадлалаар батлагдсан дүн эцсийнх байх ёстой! Гэтэл шинжээчийн дүгнэлтэд 2,3 их наяд төгрөгийг Барилга хөгжлийн төвийн магадлал гэж шинжээчийн дүгнэлт орж ирээд байдаг. Үндэсний аудитын газар Ерөнхий аудитор ирж байж л энэ бол хамтарсан ажлын хэсэг, комисс гарсан гэдэг зүйлийг хэллээ.

Хэзээ ч магадлагдсан дүн урьдчилсан байдлаар хөдлөх боломжтой дүн байх ёсгүй. Магадлалаар баталгаажуулна гэдэг бол эцсийн төсөв байх ёстой. Гэтэл өнөөдөр ийм юм яриад суух нь нэг талдаа харамсалтай.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009