Байр суурь2 мин унших
Н.Алтаншагай: Төрөөс төрсөн тэрбумтнууд орон нутгийн болон төрийн өмчдүүд дээр бий!
УИХ-ын чуулганы /2026.06.19-ний өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтаншагай дараах байр суурийг илэрхийллээ.
Төрийн болон орон нутгийн өмчит ААН-ийг улс төрөөс хараат бус, нээлттэй, ил тод, үр өгөөжтэй байхыг нийгэм иргэд маш ихээр хүсэж, шаардаж байгаа юм. Мэргэжлийн бус улс төрийн томилгоо хийж ялсан намын эсвэл улс төрчдийн шахааны хүмүүсээр дүүргэж байна гэсэн гажуу тогтолцоо ерөнхийдөө амь бөхтэй оршсоор байгаа юм. Энэ хууль батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглал хэрхэн сайжрах вэ? Улс төрөөс хараат бус байж чадах уу? Сонгон шалгаруулалтыг яаж хийж байгаа юм бэ? Хууль дүрэмэндээ нээж чадаж байгаа юм уу? Төрийн болон орон нутгийн өмчит ААН-үүдийн бүтэц орон тооны хувьд маш үрэлгэн байгаа. Энэ бол зах замбараагаа алдсан.
Худалдан авалтыг төсвийн гадуур хийж, ашиг сонирхлын зөрчил үүсэж авлигын гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Төрөөс төрсөн тэрбумтнууд орон нутгийн болон төрийн өмчдүүд дээр байгаа. Үүн дээр мерит зарчмаараа л байх ёстой. Хэн нэгэн, улс төрөөс үл хамаарсан мэргэжлийн, яг ажлын шаардлага хангаж байгаа хүн л очих ёстой. Төрийн болон орон нутгийн өмчит ААН-ийн удирдлага үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа олон нийтэд нээлттэй ил тод тайлагнадаг болмоор байгаа юм. Аудитаас шалгалтууд яг ямар хэмжээнд явж байна. Цаг тухайд нь орж чадаж байгаа юу?
Сэтгүүлч Ц.Соёлмаа





