Байр суурь2 мин унших
Б.Хэрлэн: Хот айл, нөхөрлөл сумын ойн менежменттэй хэрхэн уялдан ажиллах вэ?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:
Нэгт, Ойн сангийн нүүрстөрөгчийн кредитийг ашиглан зах зээлд оролцож болно. Бүүр цаашилбал 48.4-д аялал жуулчлал эрхлэх нэмэгдсэн өртөг шингээсэн боловсруулах үйлдвэр эрхлэхийг эрх олгосон байгаа. Үндсэн хуулийн 6.1-д иргэдэд өмчлүүлснээс бусад газрын ойн усны нөөц төрийн нийтийн өмч байх үндсэн заалт байдаг. Тэгэхээр энэ үндсэн заалтыг арай зөрчижхөж байгаа юм биш биз! Энэ хот айл нөхөрлөл чинь тухайн ойн сан баялгийг дагах баялгийг ашиглах давуу эрх эдлээд явчхаж байна уу үгүй юү. Үүн дээр мэдээлэл өгнө үү?
Хоёрт, Хот айл нөхөрлөл гэдэг маань ойн менежментэд ямар үүрэг оролцоотой оролцож байна вэ? Сумын ойн менежменттэй хэрхэн яаж холбогдож байгаа юм.
Гуравт, Хот айл нөхөрлөл үүргээ биелүүлээгүй бол хэн ямар хариуцлага хүлээлгэх юм. Ямар үүрэг хүлээх юм. 12 дугаар зүйл ойн сан бүхий газрыг хариуцан хамгаалах гэхээсээ илүүтэйгээр ашиглах тухай зохицуулалт ороод ирчихсэн. Хамгаалалтын бүсэд Архангай аймгийн Жаргалант сумын ой хамаардаг гэсэн. Тэгэхээр энэ хуулийн төслийн 9.4-д хамгаалалтын бүсийн ойд үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэхийг хориглоно гэсэн байна. Тэгэхээр өнөөдөр Жаргалант сумын 2 хөрөө рамыг буулгана гэсэн үг үү?
Дөрөвт, Архангай аймгийн Жаргалант сумын иргэдийн санал хүсэлтийг дамжуулж байгаа юм. Жаргалант сумын иргэд эмээл, гэрийн мод, тавилга хийдгээрээ улсдаа нэртэй хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийн зүгээс дараах саналыг ирүүлсэн. Тухайлбал, нэг өрх жилдээ ахуйн хэрэглээнд зориулан 24 куб метр мод бэлтгэх эрхтэй байдаг. Энэ 24 кубийн ядаж тал хувийг хуурай босоо мод, унанги болгож өөрчлөх боломж байгаа юу.
Тавт, Таримал ой байгалиараа байгаа ойг нөхөн сэргээх, доройтлоос хамгаалах үүргийг энэ хуульд жаахан ялгаатайгаар зохицуулаад оруулаад ирж. 24.3-д таримал ойг өмчлөгч өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээх, доройтлоос хамгаалах үйл ажиллагааг эрхэлнэ гэх мэт. 20.8-д сумын ойн санд хамаарах ойг орон нутгийн төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээх, доройтлоос хамгаалах ажлыг зохицуулна гэх мэт ийм 2 ялгаатайгаар зохицуулалт ороод ирж!