Байр суурь2 мин унших

М.Бадамсүрэн: Сумдын дэд бүтцийн ажлыг хувийн хэвшил рүү шилжүүлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2026.05.18/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:

Хуулийн шинэчлэлийг дэмжиж байгаа. Нэгт, нөхцөл байдал нийслэлд буюу үндэсний хэмжээнд нэг өөр. Аймаг сум тэр дундаа хөдөөгийн сумдад нөхцөл байдал нэлээн өөр байдаг. Орон нутагт буюу сумдад эдийн засгийн зах зээлийн зарчмаараа үйл ажиллагаа явуулж чадахгүй орон нутгийн өмчит газрууд байна. Сумдад нийтлэг үйлчилгээний газар гэж байгуулаад л. Тэр нь төрийнхөө болон  мэдэлд орон нутгийнхаа захиргааны мэдэлд байгаа нь нэг болохгүй байгаа юм. Үүнийг өөрчлөх шийдэл байгаа юу? Нэгдсэн удирдлага, арга зүй, бодлогоор хангах шаардага байгаа хэмээн харж байна. Орон нутгийн өмчийн компанийн мэдлийн трактор, техник хэрэгслийг хувийнхаа хадлан, тэжээл тариалахад ашигладаг. Энэ нь хууль хяналтын байгууллагаар тогтоогддог. асуудал орон нутагт нэлээн байгаа. ТӨК-тай ч гэсэн байгаа гэж үзэж байгаа байх. Тиймээс үүнийг цэгцлэхийг зорьж байгаа. Орон нутагт цаашдаа малын тэжээл тариалах, малын үржүүлэг, технологийн ажил, мал эмнэлгийн ажил, халаалт дулаантай холбоотой гэх мэт  ажлуудыг нэгт төрөөс дэд бүтцээр дэмжиж, хоёрт , түрээсийн техникээр,  гуравт, хөнгөлөлттэй зээлийн бодлогоор буюу цогцоор нь дэмжих хэрэгтэй байна. Үүнийг хууль дээр хэрхэн сайжураалахаар тусгаад байна?

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009