Байр суурь1 мин унших
С.Одонтуяа: Хушин ойн нөхөн сэргээлтийг зөвхөн хушны тарьц суулгацаар хийдэг байхыг хуульчлах хэрэгтэй!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Энэ яамны сайдаар ажиллаж байхад нийт 16 хуулийн төслийг бид бэлдэж байсан. Тэрний нэг нь ойн тухай хууль. Уг хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ ажлын хэсэг байгуулаад хэд хэдэн зүйлийг засаж залруулах шаардлага байна.
Тухайлбал нэгт, ойн тухай хуулийн төсөлд д-парламент дээр санал авч байхад 6 төрөл байсан. Гэтэл яг өргөн барихад үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх мөн ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх гэснийг хассан байна. Ямар байгууллагаас санал ирээд үүнийг хасчхав?
Хоёрт, Зөвшөөрлийн тухай хуулиар Тусгай зөвшөөрлийг авахдаа ойн дагалт баялгийг ашиглах ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл шаардагдаж байгаа юм. Тэгэхээр ийм төрлийн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөлгүй болчихоор ойн баялгаа хамгаалах тогтолцоо нэг алхам ухарч байгаа юм биш үү?
Гуравт, хушны самрын идээний гарц хаягдал дээр тодорхой заалт ер нь оруулахгүй юм уу?
Дөрөвт, хушин ойн нөхөн сэргээлтийг зөвхөн хушны тарьц суулгацаар хийдэг байхыг хуульчлах хэрэгтэй.